Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төв, орон нутаг дахь удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээлэл, арга зүйгээр хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Удирдах ажилтны сургалт”-ыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, чанар төлбөрийн хяналтын үр дүн, анхаарах асуудал, худалдан авалт гэрээний хэрэгжилт, цахим системийн хөгжүүлэлт, санхүүгийн программын ашиглалт, ЭМД-ын улсын байцаагчийн ажиллах дүрэм, хэрэгжилт, зөрчил шалган шийдвэрлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, олон нийттэй харилцах бодлого үйл ажиллагаа зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээлэл, зааварчилгаа, зөвлөмжийг хүргэсэн юм.
“Удирдах ажилтны сургалт”-д төв, орон нутгийн нэгжийн удирдлага, Азийн хөгжлийн банкны зөвлөх багийнхан зэрэг 30 гаруй хүн оролцож, шаардлагатай цаг үеийн мэдээллүүдийг авч, харилцан мэдээлэл солилцож, мэдлэг туршлагаа тэлсэн юм.