Монголын шинэ залуу уран бүтээлчид, кинонд дурлагч үзэгчдийн хүсэн хүлээдэг кино наадам эхлэхэд бэлэн боллоо.

Энэ жил Монголын кино институт, Lotus Pictures хамтран 12 дахь удаагийн Алтан Өргөө олон улсын кино наадмыг Соёлын яам, Кино урлагийн зөвлөлийн Кино урлагийг дэмжих сангийн болон "Туургатан" медиа групп, Мета медиа платформын санхүүжилтээр 2024 оны 5 сарын 8-12-нд зохион байгуулж байна.

GGIFF 2024 нь юугаараа өмнөх жилүүдээс онцгой вэ? Энэ жил Монголын кино институт төрийн бус байгууллагын тэргүүн, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуайн Ретроспективийг Тэнгис, CinemaNext кино театруудад толилуулахаар бэлдсэн байгаа. Мөн кино наадам энэ жил уралдаант хэсэгтээ нийт 60 орны 422 кино хүлээн авснаас 14 кино нь олон улсын уралдаант хэсэгт, 10 Монгол уралдаант хэсэгт шалгарсан билээ. Эдгээр нь олон улсын уралдаант хэсэг, Six Shooter, болон Монгол уралдаант хэсгийн үзвэрүүдээр та бүхэнд хүрэх болно.

Үүнээс гадна бид 8 бүрэн хэмжээний тусгай үзвэр, 2 сургалт, 1 илтгэл хэлэлцүүлэг, 2 тусгай богино хэмжээний цоморлог үзвэрийг бэлдсэн байна. Та бүхэн Тэнгис, Prime Cineplex Zaisan, Gegeenten, CinemaNext гэсэн театруудаар наадмын өдрүүдэд өргөнөөр үзэж сонирхоорой.

Тасалбар захиалга:
●Тэнгис кино театр https://eticket.tengis.mn/, 7605-3131
●Гэгээнтэн кино театр https://order.gec.mn/session
●Prime Cineplex Mongolia 7510-0000
●CinemaNext www.cinemanext.mn