​

Монгол Улсаас Андоррын Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад уламжилж, 2011 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Андоррын найрсаг харилцаа хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй хөгжиж буйд баяртай буйгаа илэрхийлэв.

​​

Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу талархлын мэндчилгээ дэвшүүлэн Элчин сайд У.Нямхүүд ажлын өндөр амжилт хүсэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

​